Хайх

2020 оны веллнесс тренд: V-care буюу Wettrust үтрээний арчилгаа

2020 оны веллнесс тренд: V-care буюу Wettrust үтрээний арчилгаа

V-care гэж юу вэ, яагаад бидэнд хэрэгтэй вэ?

Text: Buro.Mongolia


Орчин үеийн гоо сайхны салбарт vagina care (V-care) буюу үтрээний арчилгаа гэх нэгэн бие даасан шинэ чиглэл хөгжиж, өдөр өнгөрөх тусам улам бүр л эрэлттэй, алдартай болж байна.

Тэр дундаа алдартнууд үтрээний арчилгааг өдөр тутамдаа хэрэгжүүлэн өөрсдийн биеэр туршиж, бүгд дуу нэгтэйгээр магтан дуулснаар олон нийтийн анхаарлыг татаад байгаа билээ. Клои Кардашьян, Эмма Уотсон болон Гвинет Пэлтроу нар "v-care"-гийн хамгийн үнэнч шүтэн бишрэгчид бөгөөд эмэгтэйчүүдийг бие организмынхоо талаар илүү илэн далангүй, нээлттэй ярилцахыг уриалж, үтрээний зөв арчилгаа нь эрүүл мэнд төдийгүй бэлгийн харилцааны сэтгэл ханамжид ч чухал нөлөөтэй болохыг онцлоод байгаа юм.

2020 оны веллнесс тренд: V-care буюу Wettrust үтрээний арчилгаа (фото 1)

V-care чиглэл сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж байгаа ба цэвэрлэгч, пилинг, чийгшүүлэгч, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тос, серум гээд яг л нүүрний арьс арчилгаанд байдаг бүхий л бүтээгдэхүүнүүд өргөн сонголтоороо байдаг болсон. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг үтрээний арьсыг эрүүлжүүлэн тэжээл өгөх, үрэвслээс сэргийлэх зэрэг эмчилгээний зориулалттайгаар, мөн удаан нислэгийн үеэр тав тухтай байх, бэлгийн харьцаанд орохоос өмнө арчилгаа хийх зэрэг ариун цэврийн зориулалттайгаар, үүний зэрэгцээ үтрээний арьсыг цайруулан чангалах, уян хатан болгох зэрэг гоо зүйн зориулалтаар ашигладаг байгаа.

2020 оны веллнесс тренд: V-care буюу Wettrust үтрээний арчилгаа (фото 2)

"Нас болоод төрөлтийн улмаас эмэгтэй хүний бэлэг эрхтний гаднах төрхөд өөрчлөлт ордог. Ихэнх эмэгтэйчүүд үүнээс болж сэтгэлийн зовнилтой байх нь бий. Нас ахихын хэрээр толбожилт үүсэж, арьс илүү бараан өнгөтэй болж, уян хатан, чанга байдлаа алддаг. Зарим тохиолдолд үтрээний хэлбэр ч өөрчлөгддөг. Эдгээр өөрчлөлтүүд нь олон эмэгтэйчүүдийн сэтгэл зүйд тодорхой хэмжээнд нөлөөлж, заримдаа бэлгийн амьдралд асуудал үүсэх шалтгаан болдог. Ийм ч учраас гоо сайхны салбарт гоо зүйн гинекологи гэх шинэ чиглэл бий болсон юм" хэмээн энэ чиглэлээр салбартаа анхдагч байсан гэж хэлж болох Япон Солонгосын хамтарсан WeTTrust компанийн олон улсын мэргэжилтэн тодотгон хэлжээ.

Анх 2003 онд үүсгэн байгуулагдсан Wettrust компани нь олон жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн эмч нартай хамтран судалгаа хийсний үр дүнд эр, эм бэлэг эрхтэнд тусгайлан зориулсан эмчилгээний цэвэрлэгч саван, үтрээний арьс чийгшүүлэгч, чангалагч, цайруулагч, массажны гель зэрэг дотроос нь эмчлэн гаднаас нь гоо зүйн хувьд арчлан тордох зорилготой шинэлэг бүтээгдэхүүнүүдийг боловсруулснаар гоо сайхны салбарт хувьсал хийсэн юм. Тэд 2013 онд Япон, 2015 онд Европ, 2017 онд АНУ болон Солонгос гэх хамгийн өндөр шаардлага тавьдаг улс, орнуудаас эмнэлгийн хэрэгслийн гэрчилгээг хүртэж чадсан нь маш том чанарын баталгаа болсон бөгөөд өдгөө дээрх орнуудаас гадна Канад, Хятад, Сингапур, Монгол гээд дэлхий дахинаа салбаруудаа нээн өргөжиж байна.

2020 оны веллнесс тренд: V-care буюу Wettrust үтрээний арчилгаа (фото 3)

Wettrust-ийн бүтээгдэхүүнүүд юуны өмнө эрүүл мэнд сайжруулах үндсэн зорилготой гэдгийг онцлох нь зүйтэй. Бүтээгдэхүүнүүд нь хэрэгцээт ашигтай бактерыг нөхдөгөөс гадна үтрээний pH балансыг тэнцвэржүүлж, таагүй үнэр, загатнаа болон үрэвсэл үүсэхээс сэргийлж, чийгшүүлж, витаминжуулж өгдөг. Үүний зэрэгцээ мөн чангалах, цайруулах зэрэг косметик нөлөө үзүүлдэг нь эмэгтэйчүүдэд дотроосоо ч гаднаасаа ч эрүүл, үзэсгэлэнтэй байхад тусалдаг билээ.

Юутай ч эмэгтэйчүүд илүү эрх чөлөөтэйгөөр өөрийгөө илэрхийлж, нэг нэгнээ дэмжиж, хүчирхэг болж байгаа энэ үед V-care тренд улам л эрчээ авах төлөвтэй байна. Мэргэжилтнүүдийн онцолсноор бид тун удахгүй яг л нүүрний арьс арчилгаандаа анхаардаг шиг биеийнхээ тэрхүү чухал хэсэгтээ ч мөн анхаардаг болохыг онцолж байгаа. Ийм ч учраас бид Монголд энэ чиглэлээр цор ганц албан ёсны эрхтэй Wettrust компанийг онцлон энэ есдүгээр сард нээлтээ хийж байгаа дараах таван бүтээгдэхүүнд уншигчдынхаа анхаарлыг хандуулж байна.

Inner массажны гель

2020 оны веллнесс тренд: V-care буюу Wettrust үтрээний арчилгаа (фото 4)
2020 оны веллнесс тренд: V-care буюу Wettrust үтрээний арчилгаа (фото 5)

Биед наалдахгүйгээр арьсыг удаан хугацаагаар чийгшүүлэн тэжээл өгөх энэхүү массажны гель нь мөн арьсыг тайвшруулж, хамгаалалтын давхаргыг бэхжүүлнэ. Найрлагадаа 79% алое верагийн навчны шүүс, пантенол, бифида фермент фильтрат, лактобацил агуулдаг бөгөөд үнэргүй, өнгөгүй учир хэт харшламтгай эмэгтэйчүүдэд ч тохиромжтой. Усанд хурдан арилдаг, наалддаггүй, зөөлөн бүтэцтэй ба бэлгийн харьцаанд ороход тослогоо хэлбэрээр хэрэглэж болно. Үтрээний pH балансыг тэнцвэржүүлдэг учир өдөр тутамдаа, өдөрт хэдэн ч удаа хэрэглэж болно.

Inner эмэгтэй саван

2020 оны веллнесс тренд: V-care буюу Wettrust үтрээний арчилгаа (фото 6)
2020 оны веллнесс тренд: V-care буюу Wettrust үтрээний арчилгаа (фото 7)

Үтрээний орчны pH балансыг тэнцвэржүүлж, эрүүл цэвэр орчинг бүрдүүлж, ашигтай бактер нэмэгдүүлэн үтрээний дархлааг дэмжиж элдэв нян бохирдол орохоос сэргийлэх хөөсөн саван. Найрлага нь эрдэст амьд ус, бергамот лийр болон арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлж, цусны эргэлтийг сайжруулах үйлчилгээтэй төрөл бүрийн эмчилгээний ургамлын хандуудаас бүрдсэн тул эрүүл чийглэг арьсыг бий болгоно. Өдөр тутамдаа хэрэглэснээр мөн умдагны үс зөөлөрч ургалт багасна.

Inner эрэгтэй саван

2020 оны веллнесс тренд: V-care буюу Wettrust үтрээний арчилгаа (фото 8)
2020 оны веллнесс тренд: V-care буюу Wettrust үтрээний арчилгаа (фото 9)

Цаг үе өөрчлөгдөж одоо зөвхөн эмэгтэйчүүдэд гэлтгүй эрчүүдэд ч бас зориулагдсан тусгай бүтээгдэхүүнүүд гардаг болсон. Тэр дундаа Wettrust брэнд нь эрчүүдийн бие физиологийн онцлогт нийцсэн саван гаргаснаар гоо сайхны салбартаа хувьсал хийгээд байгаа юм. Энэхүү саван нь арьсыг гүн цэвэрлэж, чийгшүүлж, pH балансыг тэнцвэржүүлж, үрэвсэл үүсэхээс сэргийлж, мөн цитрусын үнэрийнхээ ачаар шинэхэн мэдрэмж өгөн сэтгэл сэргээнэ.

Inner С витаминтай ампул

2020 оны веллнесс тренд: V-care буюу Wettrust үтрээний арчилгаа (фото 10)
2020 оны веллнесс тренд: V-care буюу Wettrust үтрээний арчилгаа (фото 11)

13%-ийн цэвэр С витамин агуулсан, бүхэлдээ байгалийн гаралтай найрлага бүхий Inner цувралын энэхүү ампул нь арьсыг цайруулж, антиоксидантын үйлчилгээ үзүүлэн уян хатан болгож, дотроосоо гэрэлтсэн эрүүл арьсны эффектийг бий болгоно.

Inner анартай цэвэрлэгч сальфетка

2020 оны веллнесс тренд: V-care буюу Wettrust үтрээний арчилгаа (фото 12)
2020 оны веллнесс тренд: V-care буюу Wettrust үтрээний арчилгаа (фото 13)

Цэвэр хөвөн даавуун материал бүхий маш зөөлөн бүтэцтэй, шүүлтүүрээр шүүсэн усны найрлагатай, 100% ургамлын гаралтай энэхүү эмэгтэйчүүдийн нойтон сальфетка нь эмзэг арьсанд ч харшил өгөхгүй бөгөөд элдэв нян бактерыг устгаж, үнэр дарна. Аялалд гарахдаа, бэлгийн харьцаанд орохоос өмнө, мөн сарын тэмдэг ирсэн үед хэрэглэхэд нэн тохиромжтой.

2020 оны веллнесс тренд: V-care буюу Wettrust үтрээний арчилгаа (фото 14)

WeTTrust Mongolia

Салбар 1: Ривер Гарден хотхоны Ривер Тауэрт 1 давхарт Wettrust дэлгүүр
Салбар 2: Шангри-Ла Дэлгүүр 2 давхарт Wettrust дэлгүүр
Салбар 3: Хан-Уулын Имарт 2 давхарт Wettrust дэлгүүр

Холбогдох дугаар: (976) 91000979
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

цааш үзэх